Нүүр хуудасМэдээЗГХХГ: Ховд аймагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагын процессийн дахин инженерчлэлийн ажлын хэсэг...

ЗГХХГ: Ховд аймагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагын процессийн дахин инженерчлэлийн ажлын хэсэг ажиллаж байна

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран зохион байгуулж буй “Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын процессийн дахин инженерчлэл (ПДИ)-ийн судалгаа, шинжилгээ”-ний ажлын хүрээнд “Баруун бүс”-ийн сургалтыг Ховд аймагт зохион байгуулж байна.

Сургалтын нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг, Ховд аймгийн засаг дарга М.Амарсанаа нар оролцлоо.

Процессийн дахин инженерчлэл нь иргэн талдаа төрийн үйлчилгээг шат дамжлага багатай, хүнд сурталгүй, ойлгомжтой, ил тод хүргэхэд чиглэнэ. Ингэснээр иргэн бүрийн цаг хугацаа хэмнэгдэж, төрийн байгууллагад хандах итгэл нэмэгдэнэ. Мөн алба хаагчдын үр дүнгүй, давхардсан, хэт бичиг цаастай зууралдах ажил багасч, ажлын бодит ачаалал оновчтой болох бөгөөд алба хаагчдад өөрийн үндсэн чиг үүрэгтээ илүү төвлөрөх, бүтээмжээ нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

Монгол орны газар зүйн онцлог, хүн амын нягтрал, хил орчмын нөхцөл байдлыг харгалзан Өмнөговь, Ховд аймгийг сонгон ПДИ-ийн судалгааг ЗГХХГ-аас өргөн бүрэлдэхүүнтэй хэрэгжүүлж байна. 5-р сард эхэлсэн энэхүү судалгааны эцсийн тайланг 2025 оны 9-р сард боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж дараагийн шатны арга хэмжээг эхлүүлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН