Нүүр хуудасМэдээЗГХХГ: “Хүний эрх ба төрийн бүтээмж” сэдэвт сургалт боллоо

ЗГХХГ: “Хүний эрх ба төрийн бүтээмж” сэдэвт сургалт боллоо

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран төрийн байгууллагуудын албан хаагчдад зориулсан “Хүний эрх ба төрийн бүтээмж” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад ХЭҮК, ЗГХХГ болон нийслэлийн 8 дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт 43 албан хаагч оролцов.

Энэхүү арга хэмжээ нь 2025 оны 4-р сард байгуулсан хамтран ажиллах төлөвлөгөөний хүрээнд, төрийн байгууллага, албан тушаалтнаас шалтгаалсан хүний эрхийн зөрчлийг бууруулах, мэдээлэл солилцох зорилготой юм.

Сургалтыг нээж Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг:

“Хүний эрхийг хангаж, хамгаалах нь төрийн байгууллагын чухал чиг үүрэг. Иргэдийн өргөдөл, гомдлын ихэнх нь төрийн байгууллагын үйлдэл, эс үйлдэлтэй холбоотой байдаг. Иймээс төрийн байгууллага, албан тушаалтнууд хүний эрхэд суурилсан үйл ажиллагаа явуулах чадавхтай байх ёстой” хэмээн онцоллоо.

Сургалтын хүрээнд дараах сэдвүүдээр мэдлэг олгов:

  • Хүний эрхэд суурилсан хяналт шалгалтын зарчим
  • Хүний эрх хамгаалагчийг хамгаалах
  • Гомдол, хүний эрхийн зөрчлийн шийдвэрлэлтийн үйл явц
  • Ажлын байрны дарамт, хүчирхийлэл ба хүний эрхийн зөрчил

Мөн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн журмын төсөл болон төрийн байгууллагад хэрэгжүүлж буй процессын дахин инженерчлэлийн туршлагыг танилцуулсан юм.

Энэхүү сургалт нь төрийн байгууллагуудын хүний эрхийн ойлголтыг гүнзгийрүүлж, иргэдэд чиглэсэн үйлчилгээний чанар, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН