Золгүй байдлаар амиа алдсан бяцхан охидын ар гэрт туслах хандив, сайн үйлсийн аян нийгмийн сүлжээнд ихээр өрнөх болсон. Энэхүү цахим орчны мэдээллийг бодит ажил болгож, ар гэрийнхэнд нь дэмжлэг үзүүлэх зорилготой ажлын хэсэг байгуулагджээ. Дархан сумын иргэн Б.Золзаяагаар ахлуулсан төр, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн тус ажлын хэсэг НЭГДСЭН ХАНДИВ-ын дансыг нээсэн байна.
Монгол улсын хэмжээнд хорио цээр тогтоосон энэ үед золгүй явдал гарсан.
Уг хэрэг явдалтай холбогдуулж дур мэдэн олон төрлийн хандивын аян өрнөж эхэлсэн нь иргэдэд эргэлзээ төрүүлж залилагч нарын олз болж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул ар гэрийн зүгээс нийгмийн сүлжээнд тархаад байгаа сайн үйлсийн аян, хандивыг зогсоож өгөх хүсэлтийг гаргажээ. Тиймээс албан ёсны хандивын аяныг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан байна.
Мөн аймгийн онцгой комиссын хурлийн шийдвэрээр ар гэрт нь 3 сая төгрөгний дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Амиа алдсан охидын аав ээжийн сэтгэл санааны байдал маш хүнд байгаа учир хандивын аянд оролцож утсаар ярих боломжгүй байгаа гэдгийг ар гэрээс нь мэдээлж байна.
Эх сурвалж: Дарханы мэдээ