Байгаль орчин, аялал жуучлалын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Швейцарийн хамтын ажиллагаанаас хамтран хэрэгжүүлж байгаа “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд орон нутагт ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах санамж бичгийг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайтай байгуулан ажиллаж байна. Төслийг ерөнхий боловсролын 122 дугаар сургууль дээр хэрэгжүүлэхээр үйл ажиллагаа эхлүүлсэн.БОАЖЯ, БШУЯ, Швейцарийн Хамтын Ажиллагааны “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд ерөнхий боловсролын 122 дугаар сургууль дээр хүүхэд бүрийн мэдлэг, авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Хүүхэд хөгжлийн инкубатор төв”-ийг шинээр байгуулан, ашиглалтад орууллаа.