Энэ удаагийн номын баярт Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/ дараах үйлчилгээг үзүүлж оролцоно.
Үндэсний номын сангаас эрхлэн хэвлүүлсэн марк, номын худалдаа
Уншигчийн үнэмлэх нээлт
Монголын нууц товчоотой холбоотой НОМЫН ҮЗЭСГЭЛЭН
Мэдлэгийг тань номоор мялаая. Танин мэдэхүйн 10 асуулттай үгийн сүлжээг зөв бөглөөд 1 номоор шагнуулаарай.
“БИДНИЙ НОМЫН САН” НОМ СОЛИЛЦОО. Та уншсан номоо манай ном солилцооны буланд байгаа өөрийн сонирхсон номоор сольж авах боломжтой.
“НОМОО ХАЙРЛАЯ” Ном сэлбэн засах, зөвлөх үйлчилгээ
ГҮЮГ ХААНЫ ТАМГАНЫ ДАРДАС ДАРАХ (Тамганы дардас, тайлбарын хамт 10000 төгрөг)
“ҮЛГЭРЭЭС ҮЛГЭРЛЭЕ” хүүхдэд зориулсан хөтөлбөр, чанга уншлага. Өдөр бүр 12 цагаас Үндэсний номын сангийн асрын өмнө болно. Pro театрын жүжигчид оролцоно.
“BOOK BATTLE” Үндэсний бичгээр хурдан унших тэмцээн. Өдөр бүр 13 цагаас Үндэсний номын сангийн асарт болно.
Төрөл бүрийн материалаар НОМЫН ХАВЧУУРГА хийх аргыг хүүхдүүдэд заах, өөрсдөөр нь хийлгэх.
ТА БҮХНИЙГ НОМЫН БАЯРААР ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН АСАРТ ЗОЧЛОХЫГ УРЬЖ БАЙНА.
