Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй “Ирээдүйн эзэд” ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтын аян үргэлжилж байна. Аяны хүрээнд “Ажил мэргэжлийн мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо”-ны тэргүүн, үндэсний хэмжээний сургагч багш Ш. Сосорбарам Архангай аймгийн ахлах ангийн сурагчдад “Мэргэжил сонголт-Ирээдүйн баталгаа” сэдвээр лекц уншиж ганцаарчилсан зөвлөгөө өгч ажиллажээ.