Нийслэл Улаанбаатар хотод өдөртөө 20 градусын дулаан байна. ХУр тунадас орохгүй багавтар үүлтэй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 19-21 градус дулаан байна.
Тэрэлж, Багануурын нутгаар Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 16-20 градус дулаан байна.
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн бэлчир болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.