УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.12.24/ хуралдаанд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл, Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсөв, санхүүгийн мэдээллийг олон нийтэд мэдээлэх заалтуудын хэрэгжилтийн талаарх мэдээллийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат танилцууллаа.
Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэний мэдээлэл авах эрхийг хангах зорилгоор Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан. Энэхүү хуулийн 8 дугаар зүйлд төрийн 5 ангиллын 68 төрлийн мэдээллийг нээлттэй байлгахаар заасан. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8.4 дэх хэсэгт мэдээлэл хариуцдаг нь төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх 28 төрлийн мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгахаар заасан бөгөөд нарийвчилсан харилцааг Шилэн дансны тухай хуулиар зохицуулахаар тусгажээ. Шилэн дансны тухай хуулийн 6.5-д Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт, төсвийн нэгдсэн үзүүлэлтийг хагас, бүтэн жилээр, Засгийн газрын гадаад зээл, тусламжийн ашиглалтын мэдээг улирал бүр, Засгийн газрын гадаад, дотоод өрийн мэдээллийг улирал бүр, улсын төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны тайлбарыг улирал бүр, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг сар бүр, төсвийн гүйцэтгэл болон аудит хийсэн санхүүгийн нэгтгэсэн тайланг жил бүр, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын дотоод үнэт цаасны мэдээллийг улирал бүр, төр, хувийн хэвшлийн туншлэлийн жагсаалт болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлагдсанаас нь хойш долоо хоногийн дотор гэхчлэн мэдээлэхээр тусгасан. Сангийн яам шилэн дансны цахим хуудасны шинэчлэх, хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж, орон даяар шинэчилсэн цахим хуудсыг хэрэглээнд нэвтрүүлээд байна гээд цахим хуудсын шинэчлэлтийн хүрээнд хийсэн ажлаа танилцуулав. Тухайлбал, төсөв санхүүгийн хүрээнд төсөв санхүүгийн үйл ажиллагаанд ашиглаж буй бусад томоохон системүүдтэй холбогдож, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлж, нийт цахим хуудсанд оруулах мэдээллийн 60 гаруй хувийг автоматжуулан төсвийн байгууллагын мэдээлэл оруулах үүрэг бүхий албан хаагчдын ажлын ачааллыг хөнгөвчилж, мэдээллээ нийтлэхэд цаг хугацаа хэмнэх, мэдээллийн үнэн зөв байдал хангагдах зэрэг эерэг үр дагавар бий болгосон гээд шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд бүртгэлтэй 6417 байгууллагын 12813 хэрэглэгчид мэдээлэл байршуулах эрхийг үүсгэж, холбогдох мэдээллийг тухайн байгууллагын эрх бүхий албан хаагч олон нийтэд хүргэх боломжийг бүрдүүлсэн. Шилэн дансны хөтлөлтийн байдалд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр төсвийн ерөнхийлөн захирагчдын шилэн дансны хөтлөлтийн дундаж 2021 онд 96,2 хувь, 2022 онд 96.0 хувь, 2023 оны байдлаар 95.2 хувьтай тус тус үнэлэгдсэн байна. 2024 оны 11 дүгээр сарын байдлаар шилэн дансны хөтлөлт 96,5 хувьтай байна гэв.
Түүний дараа Сангийн яамны Санхүүгийн мэдээлэл, технологийн хэлстийн дарга Б.Лхагва-Очир шилэн дансны цахим хуудас буюу shilendans.gov.mn сайтын талаар танилцуулав. Тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, төсөв хэлэлцэх батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх хуулийн заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд төсвийг нийтэд ойлгомжтой мэдээлэх саналаа танилцуулсан юм.
Тэрбээр, төсвийн хагас, бүтэн жилийн гүйцэтгэлийн тайлан, аудитын дүгнэлт, төсвийн хэмнэлт, хэтрэлт, шалтгаан, төвлөрүүлэх орлогын хэмжээ гэх зэрэг хангалттай мэдээллийг багтаасан байна. Гэхдээ төсвийн тухай мэдээлэл ойлгомжгүй, илүү хялбаршуулах шаардлагатай гэв.
Эдгээр танилцуулгуудын дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, саналаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн А.Ганбаатар, Ц.Мөнхбат, Ж.Золжаргал нарын гишүүд асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, шилэн дансыг зөв, хариуцлагатай хөтлөх талаар ямар шаардлага тавьж ажиллаж буй талаар, судалгаанд оролцсон иргэдийн 60 гаруй хувь төрийн байгууллагуудын мэдээллийг олж авах талаар мэдлэг мэдээлэл хангалтгүй байна. Тиймээс төрийн байгууллагууд иргэдэд мэдээллээ хүргэхийн тулд танилцуулга, сурталчилгааг хэрхэн зохион байгуулж буй тухай асуусан.
Ажлын хэсгээс, мэдээллийн сайтуудыг нэгтгэж, ойлгомжтой байх нь чухал байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангахын тулд иргэдэд мэдээлэл авах аргачлалын талаар мэдлэг олгох талаар цаашид анхаарч ажиллана. Үндэсний аудитын байгууллагаас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг шалгаад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх заалтыг баримтлан ажиллаж байна. Хуулийг хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах зөвлөмжийг 1024 байгууллагад, зөрчил арилгуулах албан шаардлагыг 684 байгууллагад, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлагыг 56 байгууллагад хүргүүлж ажилласан байна хэмээн хариуллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. хуульд зааснаар иргэний мэдээлэл авах эрхийг хангах зорилгоор Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны едер баталсан билээ. Энэхуу хуулийн 8 дугаар зуйлд терийн 5 ангиллын 68 терлийн мэдээллийг нээлттей байлгахаар заасан байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8.4 дэх хэсэгт мэдээлэл хариуцаг нь тесев, санхуу, худалдан авах ажиллагааны талаарх 28 терлийн мэдээллийг байнга ил тод, нээлттей байлгахаар заасан бегеед нарийвчилсан харилцааг Шилэн дансны тухай хуулиар зохицуулахаар тусгажээ.