Нүүр хуудасМэдээКОП17: Монгол улс ENACT санаачлагыг дэмжлээ

КОП17: Монгол улс ENACT санаачлагыг дэмжлээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Монгол Улс ENACT түншлэлийг дэмжиж буйгаа өнөөдөр /2025.11.18/ илэрхийллээ.

Б.Батбаатар сайдын зүгээс Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээг түргэсгэх зорилготой ENACT-д нэгдэхэд ихээхэн хүндэтгэлтэй хандаж байна.

Монгол Улс газрын нэгдсэн төлөвлөлт болон байгальд суурилсан шийдлүүдийг өргөжүүлэх олон улсын санаачилгыг дэмжиж, экосистем хамгаалал, ус-газрын нөөцийн менежмент, биологийн олон янз байдлын холбоос нутгийг бэхжүүлэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улс 2026 онд болох COP17-ын үеэр Бэлчээрийн тэргүүлэх санаачилга, Ус-газрын нэгдсэн менежмент, Байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц гэсэн гурван дэлхийн санаачилгыг танилцуулахаар бэлтгэж байгаагаа дурьдлаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН