Нүүр хуудасМэдээЛибертари Намыг үүсгэн байгуулах хурал боллоо

Либертари Намыг үүсгэн байгуулах хурал боллоо

Монголын улс төрийн амьдралд шинэ хуудас нээгдэж, Либертари намыг үүсгэн байгуулах анхдугаар “Их хурал” 2025 оны есддүгээр сарын 14-ний өдөр Олимпик Резидэнст боллоо. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн баталсан байна. Үүнд:

  • Намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэдэл, далбааны загвар;
  • Мөрийн хөтөлбөр, дүрэм журам;
  • Удирдах болон хяналтын байгууллагын бүтэц, эрх, үүрэг.

Мөн хурлаас намын даргаар Э.Оргил-Эрдэнийг сонгож, намыг албан ёсоор үүсгэн байгуулсныг баталгаажууллаа. Шинээр байгуулагдсан Либертари нам нь “Хувь хүний эрх чөлөө, хязгаарлагдмал төр, чөлөөт зах зээл” гэсэн үзэл баримтлалд тулгуурлан нийгмийн хөгжлийн шинэ сонголт, улс төрийн өөр замнал дэвшүүлж буйгаа мэдэгдэв. Түүнчлэн намынхан хуулийн хугацаанд нь багтаан Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх өргөдлөө өгөхөөр төлөвлөж байгаагаа илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН