Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос санаачлан Европын хөлбөмбөгийн холбоо /ЕХБХ/-ны дэмжлэгтэй “Лигийн хөгжлийн хөтөлбөр” сургалтыг өнөөдрөөс эхлэн /2022.09.27-30/ дөрвөн өдөр зохион байгуулна.
МХБХ-ны Урт хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан Лиг болон клубүүдийг чадавхжуулах, хүний нөөцийг мэргэшүүлэхэд чиглэсэн тус сургалтад Моби дээд лиг, Эмэгтэйчүүдийн лиг, Футзалын дээд лиг, Нэгдүгээр лиг, Хоёрдугаар лигийн клубүүдийн төлөөлөл хамрагдана.
Хөлбөмбөгийн хөгжил, лиг, клубийн засаглал, санхүүгийн менежмент, маркетинг, брэндинг, фанат болон клубийн үйл ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд ЕХБХ-ны мэргэжилтэн Крис Милнес, Хестерин Де Рюс, Стюарт Ларман нар тус сургалтыг удирдан явуулна.
Холбогдох клубийн төлөөллүүд идэвхтэй хамрагдаж, хамтдаа лигийн хөгжлийн нэгэн шат ахиулахыг МХБХ-ноос уриаллаа.