Аргын тооллын: 2024-11-27, ЛХАГВА гараг
Билгийн тооллын 27, БУД гараг. Өвлийн эхэн хөхөгчин гахай сарын гурван хөх, хөхөгчин ХОНЬ өдөр
Наран ургах шингэх: 08:16-17:04
Саран ургах шингэх: 03:58-14:59
Үс засуулбал: ӨЛЗИЙТЭЙ САЙН
Барилдлага: ҮЛ ЗОХИЛДОХЫН барилдлагатай өдөр
Шүтэн барилдлага: ӨТЛӨН ҮХЭХҮЙ
Суудал: ОГТОРГУЙ
Жэдзий од: 13
Өдрийн сайн цаг нь туулай, могой, бич, нохой, гахай, бар цаг
Хол газар яваар одогсод ЗҮҮН ХОЙШ зүг рүү мөрөө гаргавал зохистой.
Тухайн өдөр ХУЛГАНА, ҮХЭР, ЛУУ, НОХОЙ, ГАХАЙ жилтнээ аливаа үйлийг хийхэд ЭЕРЭГ САЙН, харин МОГОЙ, МОРЬ жилтнээ аливаа үйлийг хийхэд СӨРӨГ МУУ.
Андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөх, огторгуйн үүд сахих, их хүнтэй уулзах, буяны үйл, хүнийг ханаж, төөнөх, сан хөмрөг байгуулах, замд гарах өдөр сонгох, газар хагалах тариа ногоо тарих, морь уралдуулж эхлэх, гүү барих, азарга болон эцэг мал тавих, хумс тайрах тэргүүтэн гоо сайхны засалд САЙН
Бэр авах, өгөх, эмчилгээ эхлэх, хуучин байшин нураах, байшингийн суурь тавих, нүүдэл хийх, нохой худалдан авах, арилжаа наймаа хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл исгэх, оёж хатгах үйл хийх, мал хөнгөлөх, мал ханах, засахад МУУ