Нүүр хуудасБусадМ.Нандин-Эрдэнэ жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

М.Нандин-Эрдэнэ жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Босни Герцеговини улсын Сараево хотод жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн болж байна. 

Үүнд манай улсаас 16 тамирчин  оролцож байгаа юм. Тэмцээний хоёр дахь өдөр охидын 48 кг-ын жинд энэ жилийн өсвөр үеийн Азийн тивийн аварга Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн тухай Монголын Жүдо бөхийн холбооноос мэдээлэв.

М.Нандин-Эрдэнэ Сараевод нийт таван барилдаан хийсэн бөгөөд медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд Италийн Илария Финестроныг вазари үнэлгээгээр ялснаар шагналын тавцанд зогсжээ.

Сонирхуулахад, тэрбээр Токиогийн олимпын наадмыг дэнсэлсэн, олон улсын шүүгч Т.Энхцэцэгийн шавь юм.

Өсвөр үеийн ДАШТ-д оролцож буй тамирчид:

Хөвгүүдийн

  • 50 кг: Ч.Төгөлдөр
  • 55 кг: Ж.Энхсайхан
  • 60 кг: М.Анар
  • 66 кг: Б.Бат-Эрдэнэ
  • 73 кг: Б.Шинэтулга
  • 81 кг: Б.Гансүх
  • -90 кг: А.Энхбаяр
  • +90 кг: Т.Мөнгөн-Эрдэнэ
  • +90 кг:О.Гэрэлтбаяр

Охидын

  • 44 кг: Ж.Энхбулаг
  • 48 кг: Ж.Анударь
  • 48 кг: М.Нандин-Эрдэнэ
  • 52 кг: Т.Ариунзаяа
  • 57 кг: Г.Мөнхтуяа
  • 63 кг: Д.Есүй
  • +70 кг: Б.Ням-Эрдэнэ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН