“Баялаг Бүтээгч Монгол хүн” ТББ нь “Хууль зүй дотоод хэргийн яам”-ны “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл”-ийн “Малчдад зориулсан сургалт, сурталчилгааны төслийг” 2018 оны 08-р сараас эхлэн 2 сарын хугацаанд гүйцэтгэж эхлээд байна.
Төслийн хүрээнд Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль, Малчдын бүлэг байгуулах дүрмийн талаар 100 гаруй малчдад 2 удаагийн сургалт зохион байгуулсан ба олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр богино сурталчилгаанууд болон тусгай нэвтрүүлэг бэлтгэн цацсан.
Сургалтанд хамрагдсан БЗД- ийн 11-р хороо Хонхор өртөө, Төв аймгийн Алтанбулаг сумын 1-р багийн иргэдийн санал сэтгэгдлээс үзэхэд малын хулгай нь урьдаас бэлтгэсэн зохион байгуулалттай, бүлэглэлийн шинжтэй болсон тул сум, орон нутгийн Засаг захиргааны байгууллага, Цагдаагийн байгууллагаас илүү анхаарч ажиллах шаардлагатай байгаа талаар илэрхийлж байлаа.
Бид сургалтын явцад малчид хоорондоо нэгдэж, бүлэг болж ажиллахын ач холбогдлыг тайлбарлаж, ойлгуулснаар ойр дотно, хамаатан садан, саахалт айлтайгаа нэгдэн бүлгийн зохион байгуулалтанд орохоор ярилцаж үлдсэн нь сургалтын гол үр дүн болсон.