УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангаар ахлуулсан хот байгуулалтын асуудлаар санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр (2026.01.20) Улаанбаатар хотын Төслийн удирдлагын нэгж дээр ажиллав.

Ажлын хэсэг Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний газар, Нэгдсэн төслийн удирдлагын газар, Улаанбаатар трамвай төсөл, Дүүжин тээвэр төслийн удирдлага болон инженер, техникийн багийн төлөөлөлтэй уулзаж, нийслэл хотын хөгжлийн бодлого, хот байгуулалт, дэд бүтэц, газар зохион байгуулалт, олон төрөлт нийтийн тээврийн төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилтийн явцтай танилцсан.

Төслүүдийн төлөвлөлт, инженерийн шийдэл, санхүүжилт, хэрэгжилтийн үе шат, тулгамдаж буй асуудалд дүн шинжилгээ хийж, хот байгуулалтын салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр санал, дүгнэлт боловсруулж, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах юм.






