Нүүр хуудасМэдээМАН бүлэг: ТББХ Ерөнхий сайд Г.Занданшатарын өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг...

МАН бүлэг: ТББХ Ерөнхий сайд Г.Занданшатарын өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2026.03.27/-ийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудлыг хэлэлцэн байнгын хорооны гишүүдийн олонх буюу 84.2 саналаар дэмжив.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22.1 дэх зүйлд биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон бол албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ Ерөнхий сайд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдад тус тус өргөн мэдүүлж болно гэж заасны дагуу Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн биеэр танилцуулсан юм.

Ерөнхий сайд Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайд томилогдох хүртэл албан үүргээ түр гүйцэтгэж байхыг даалгалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН