“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Ч.Анар Хэнтий аймгийн Мөрөн, Хэрлэн сумдад ажиллаж, иргэд, намын гишүүд, дэмжигчидтэй уулзлаа.Уулзалтаар Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлж буй “Чөлөөлье” санаачилга, намын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Ахмад гишүүдийн зүгээс тэтгэврийн хэмжээ, тэтгэврийн зээлийн асуудал, ахмад настны нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг тодруулж байсан. УИХ-ын гишүүн Ч.Анар иргэдэд тэтгэврийн асуудлыг шийдвэрлэх хууль УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байгаа талаар мэдээлэл өгөв.








