Нүүр хуудасМэдээМАН бүлэг: Үе тэнгийн дээрэлхэлтийг зохицуулагч нь сургуулийн “Эрүүл мэндийн баг” байхаар...

МАН бүлэг: Үе тэнгийн дээрэлхэлтийг зохицуулагч нь сургуулийн “Эрүүл мэндийн баг” байхаар хуульчилжээ

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан УИХ-д Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг 2025 оны арванхоёрдугаар сард өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд эрүүл мэндийн баг ажиллуулах талаар тусгасан нь суралцагчдын бие, сэтгэл зүй, нийгмийн аюулгүй байдлыг цогцоор нь хамгаалах чухал бодлогын алхам болсныг хууль санаачлагч тодотголоо.

Эрүүл мэндийн баг бүрэлдэхүүнд эцэг эхийн төлөөлөл, багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, суралцагчийн төлөөлөл оролцохоор тусгасан нь сургууль орчинд үүсдэг асуудлыг олон талын оролцоотойгоор шийдвэрлэх боломжийг бүрдүүлэхээр тусгажээ. Тодруулбал, сүүлийн жилүүдэд дэлхий дахинд төдийгүй манай улсад анхаарал татаж буй үе тэнгийн дээрэлхэлт (bullying)-ийн асуудлыг шийдвэрлэхэд энэ бүтэц онцгой ач холбогдолтой гэв.

Үе тэнгийн дээрэлхэлт нь зөвхөн нэг сурагчийн зан үйл бус, сургуулийн орчны соёл, харилцаа, хяналт, дэмжлэгийн тогтолцоотой шууд холбоотой нийгмийн үзэгдэл юм. Иймээс зөвхөн сахилгын арга хэмжээ авах бус, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, гэр бүл-сургууль-суралцагчийн хамтын ажиллагааг бий болгох шаардлагатай байгааг хууль санаачлагчид онцолж байна.

Өөрөөр хэлбэл, сургуулийн эрүүл мэндийн баг нь зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээний бүтэц бус, хүүхэд бүр айдасгүй, хүндэтгэлтэй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэх хамгаалалтын тогтолцоо байхаар хууль боловсруулжээ.

Хуулийн уг заалтыг бодитой хэрэгжүүлвэл сургуулийн орчинд үүсдэг үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл зүйн дарамтыг бууруулж, суралцагчдын аюулгүй, эрүүл сургалтын орчныг бүрдүүлэх чухал суурь болно гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН