Нүүр хуудасМэдээМАН: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг...

МАН: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.04.10/-ийн үдээс өмнөх хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулах үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа.

Үүний дараа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэх, Санхүүгийн хоршооны тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг дэмжих, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг дэмжих санал хураалтууд явуулж хуралдаанд оролцогч гишүүдийн олонх дэмжив.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, гишүүд асуулт асууж, хариулт авсан. Гадаад зээллэгийн эх үүсвэрээр Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүдийн санхүүжилтийн ашиглалтын зардал нь тухайн жилийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүд болох нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээ, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн хэмжээг нэмэгдүүлж болохоор хуулийн төсөлд тусгажээ.

Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. И-спортын төрөл нь шинэ тутамд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд олимпын төрөлд хараахан багтаагүй тул татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагддаггүй. Хуулийн зохицуулалт хийснээр и-спортын үндэсний шигшээ багийн мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэгийг хамаарах агуулгыг бий болгох замаар багийн спортыг хөгжүүлэх, шинэ тутам гарч ирж байгаа спортын төрлийг одооноос дэмжих, эдгээр төрөлд хүний нөөц бэлтгэх, амжилт гаргах боломжтой гэж хууль санаачлагчид үзэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН