Нүүр хуудасМэдээМАН: ТББХ-ны хуралдаанаар 80,2 хувийн саналаар УИХ-ын дарга Н.Учрал үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө

МАН: ТББХ-ны хуралдаанаар 80,2 хувийн саналаар УИХ-ын дарга Н.Учрал үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө

УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.03.30/-ийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12.2.1-д УИХ-ын дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсанд тооцно гэж заасан. Энэ дагуу УИХ-ын дарга Н.Учрал өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулж, хэлэлцүүлсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлаар санал хураав.

Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх буюу 80,2 хувиар санал дэмжигдсэнээр Монгол Улсын Их Хурын дарга Н.Учралыг үүрэг ажлаас чөлөөлөх, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ дараагийн УИХ-ын дарга шинээр томилогдох хүртэл УИХ-ын даргын үүргийг түр гүйцэтгэх тогтоол батлагдлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН