МАН-ын дэргэдэх Эрүүл мэндийн бодлогын хороо хуралдаж, бодлого чиглэлээ тодорхойлжээ. Тус бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Ганмаа ажиллах бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Т.Мөнхсайхан болон бусад мэргэжлийн байгууллагын төлөөллүүд багтаж байна.

Эрүүл мэндийн салбарт зөвхөн эмнэлэг, өвчлөл яриад өнгөрөх бус боловсрол, нийгмийн эрүүл мэндийн асуудал, үйлчилгээ, хүртээмж гээд олон асуудал хөндөгддөг. Тиймээс, Эрүүл мэндийн бодлогын хорооны гишүүд “Дата”, “Эрүүл мэндийн боловсрол”, “Эрүүл мэндийн даатгал”, “Хяналт шинжилгээ үнэлгээ” “Эм” гэсэн багуудад хуваагдан ажиллахаар болов






