Нүүр хуудасМэдээМАН: ЭЗБХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

МАН: ЭЗБХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын /ХБНГУ/ Сэргээн босголтын зээлийн банк хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг өнөөдөр /2026.04.07/-ийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дэмжин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Төслийн хүрээнд дэвшилтэд технологиор зай талбайд хэмнэлттэй 110 кВ -ийн GIS (Gas-Insulated Switchgear) хаалттай хуваарилах байгууламжтай дэд станцыг Сүхбаатар дүүрэгт барьж байгуулна. Төслийг ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банк /KFW/-аас 17 сая еврогийн зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд дэд станц байгуулснаар Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 14 хороо, Улсын төв 1, 2 дугаар эмнэлэг, Өргөө амаржих газар зэрэг нийт 11 мянга гаруй хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа дээшилж, иргэн болон аж ахуйн нэгжийн хүлээгдэж буй 49.4 МВА чадлын хүсэлт хангагдах юм байна.

Байнгын хорооны гишүүд Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчид, Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр салбарын 3 давхаргат хамгаалалтын тогтолцоог нэвтрүүлэх, салбарын нэгдсэн дэд бүтцийг бий болгох, санхүүгийн хоршооны гишүүдийн эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээ, зах зээлийн тогтвортой байдал хангагдах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, цаашдын өсөлтийг дэмжих эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН