Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын тамгын газартай 2025 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх урьдчилсан уулзалтыг зохион байгууллаа.
– Уулзалтаар Богдхан уулын дархан цаазат газрын Манзушир – Цэцээ гүн чиглэлийн батлагдсан аялалын замын аялалын жимийн тохижилтыг сайжруулах, тэмдэг тэмдэглэгээг нэмэгдүүлэх, иргэдийн аялах, амрах таатай орчинг бүрдүүлэх, ТХГН-т хуулийн хэрэгжилтийн хангах ажлын хүрээнд Манзуширын амны нэвтрэх цэгийн хураамжийн төвлөрүүлэлт, ойн цэвэрлэгээний ажил, орчны болон уулын гүнд дэх хог хаягдлын цэвэрлэх, хуурайшилтын үеийн урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах зэрэг олон ажлуудыг хэлэлцэж хамтран зохион байгуулахаар тохирцлоо.

– Богд хан уулын ам хөндий хажуу хормойгоор бичигт, зурагт хад цохионууд, хиргисүүр, хөшөө булш зэрэг түүхийн дурсгалт зүйл олонтой. Цэцээ гүний орой дээр сайд Юндэндоржид зориулсан сүмийн туурь байдаг.
– Их, Бага тэнгэрийн амын хооронд орших хадан цохион дээр согоо, гуа марал, бортого малгай, ээтэн гутал, нөмгөн дээлтэй бүсгүй хүний дүрс, бугын сүг зураг зэргийн хамт уйгаржин бичгээр сийлсэн “Мөнх тэнгэрийн хүчин суу залийн ивээлд” гэсэн бичгийн дурсгал байдаг.

Богд хан ууланд батлагдсан таван аялалын маршруттай:
Төрхурах – Цэцээ гүн – 8.5 км
Манзушир – Цэцээ гүн – 8.5 км
Зайсан – Дугуй цагаан – Баруун ширээт – 4.5 км
Зайсан – Тэнгэр хад – 6.4 км
Баянзүрхийн товчоо – Тэмээн хад – 3.1 км