Маргааш есдүгээр сарын 1-ний өдөр.
Хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хичээл заалгүй мэндчилгээ дэвшүүлэх юм байна. Харин Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир түүх соёлын хичээл заахаар болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноос хойш жил бүр тусгай сэдвийн дагуу хүүхэд багачуудад теле хичээл ордог байв.