Нэг нас гурван сартай хүүхэд машин дотор түгжигдэн онцгой байдлын байгууллагын алба хаагчдаас тусламж авчээ. Энэ явдал орон нутагт болсон байна.
Тодруулбал Өмнөговь аймгийн нутагт хүнсний дэлгүүрийн автомашины зогсоолд Crown загварын суудлын машин дотор түгжигдсэн хүүг аврагчид 29 минут ажиллан хаалгыг онгойлгож, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Эцэг, эх, асран хамгаалагчид машин дотор хүүхдээ ганцааранг нь орхихгүй байхыг зөвлөв. Бага насны хүүхдийг машин дотор хараа хяналтгүй үлдээх нь эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл учруулж болзошгүйг анхаарууллаа.