Нүүр хуудасМэдээМонгол, АНЭУ хоорондын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлнэ

Монгол, АНЭУ хоорондын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Арабын Нэгдсэн Эмират Улсад 2023 оны 03 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд ажлын айлчлал хийх үеэр АНЭУ-ын Засгийн газрын гишүүн, Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны Төрийн сайд Ахмад Али Аль-Саиг-тай уулзжээ.

Талууд хоёр орны харилцааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлээд, ялангуяа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, дэд бүтэц, хөдөө аж ахуйн чиглэлд харилцан ашигтай хамтран ажиллах боломжуудын талаар ярилцсан байна.

Түүнчлэн хоёр орны харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүд чухал хэмээн нотолж, баримт бичгүүдийг тохиролцох талаар үргэлжлүүлэн ажиллахаар болжээ.

Монгол Улсын дэд бүтцийн, уул уурхайн, боловсруулах аж үйлдвэрийн, аялал жуулчлалын зэрэг бүтээн байгуулалтын үйл явцад АНЭУ-ын аж ахуйн нэгжүүдийн оролцох боломжийг судлахад шаардлагатай үндэслэлүүдийг ирүүлэхийг Эмиратын тал хүссэний дагуу ойрын үед холбогдох мэдээллүүдийг өгөхөөр болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН