Нүүр хуудасМэдээМонгол дахь Японы Элчин сайдын яам эмгэнэлийн дэвтэр нээнэ

Монгол дахь Японы Элчин сайдын яам эмгэнэлийн дэвтэр нээнэ

Япон Улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзо таалал төгссөнтэй холбогдуулан Монгол дахь Японы Элчин сайдын яам эмгэнэлийн дэвтэр нээхээр болжээ. Эмгэнэл илэрхийлэх хүмүүсийг энэ сарын 13, 14-ний өдрүүдэд Элчин сайдын өргөөнд хүлээн авах юм байна. Тодруулбал, долоодугаар сарын 13-ны лхагва, долоодугаар сарын 14-ний пүрэв гарагт 10.00-12.00, 14.00-17.00 цагийн хооронд хүлээн авна.

Монгол дахь Японы Элчин сайдын яамнаас мөн дараах зүйлсийг анхааруулжээ.

-ЭСЯ-нд зочдод зориулсан машины тусгай зогсоол байхгүй болохыг анхаарна уу.

-ЭСЯ-нд ороход биеийн байцаалт шалгах тул цээж зураг бүхий үнэмлэхтэй ирнэ үү.

Мөн долоодугаар сарын 14-ний өдрийг дуустал эмгэнэлийг цахим шуудангаар хүлээн авах юм байна.

Цахим хаяг: public.diplomacy-section@ul.mofa.go.jp (Соёл, мэдээллийн хэлтэс)

Агуулга:

1. Гарчиг:【Эмгэнэл илэрхийлье】

2. Овог, нэр:

3. Байгууллага, албан тушаал(бичихгүй байж болно):

4. Зурвас:

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН