Эрүүл мэндийн яамнаас коронавирусын сүүлийн үеийн мэдээллийг танилцууллаа.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлалтад орсон хүмүүсийн шинжилгээний хариуг зарлаж байна.
“Истанбул-Улаанбаатарын нислэгээр ирсэн 200 хүний шинжилгээг хийж дууслаа. Үүний дотроос нэг иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрлээ.
тандалтаар цуглуулсан 25 сорьцод коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 184 хүн хянагдаж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Ингэснээр Монгол Улсад коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдэж байна.