Нүүр хуудасМэдээМонгол улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ойн баярын мэнд...

Монгол улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ойн баярын мэнд хүргэе

Өнөөдөр 3 дугаар сарын 6-ны өдөр. Энэ өдөр Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой тохиож байна.

1913 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Буриад Монголын номын их хүн, соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн “Шинэ толь” хэмээх бичиг сонины анхны дугаарыг эрхлэн гаргаснаар Монголд тогтмол хэвлэл үүссэн билээ. Үүний дараа 1914-1920 онд “Нийслэл хүрээний сонин бичиг” гарч байжээ. Эдгээр сонины эрхлэгчээр ажиллаж байсан их соён гэгээрүүлэгч Ж.Цэвээнийг Монголын сэтгүүл зүйг үндэслэгч гэж түүхэн эх сурвалжууд үздэг. Харин энэ өдрийг 1993 онд болсон Сэтгүүлчдийн Их Хурлаар “Сэтгүүлчдийн өдөр” болгож байв.

Сэтгүүл зүйн салбарын үе үеийн нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууддаа МОНГОЛ УЛСАД ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ ЗҮЙ ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 113 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

ҮЗЭГ НЬ ХУРЦ, ҮГ НЬ МЭРГЭН БАЙГ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН