Нүүр хуудасМэдээМонгол улсын баг тамирчид Гимнастикийн Ази тивээс хүрэл медаль хүртлээ

Монгол улсын баг тамирчид Гимнастикийн Ази тивээс хүрэл медаль хүртлээ

Тайландын Паттаяа хотод аэробик, гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-5-нд болж байна.

Долоо дахь удаагийн тэмцээний 15-17 насны багийн төрөлд Монгол Улсын баг тамирчид хүрэл медаль хүртлээ. Хүрэл медаль хүртсэн багийн бүрэлдэхүүнд Б.Энхтөгс (Гэйнер клуб), Ө.Тэмүүжин (Өнөр цогцолбор 82 дугаар сургууль), У.Хосжаргал (Лайт клуб), Э.Оюумаа (Лайт клуб), Б.Саруул (Лайт” клуб) нар багтжээ.

Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр 18-аас дээш насны шигшээ тэмцээн үргэлжлэх юм.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН