Нүүр хуудасМэдээМонголбанк долоон сарын байдлаар 11 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк долоон сарын байдлаар 11 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк энэ оны 7 дугаар сард 1.7  тн үнэт металл, оны эхнээс өссөн дүнгээр нийт 11 тн үнэт металл худалдан авлаа.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 2.07  тонноор багассан үзүүлэлт аж.  

Энэ оны долоодугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 79.6 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 152 кг үнэт металл худалдан авчээ.

Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 7 дугаар сард 164,862.22 төгрөг байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН