Нүүр хуудасМэдээМОНГОЛБАНК: Зээл нь хэвийнээс бусад ангилалд орсон 50 мянга гаруй иргэн, ААН-ийн...

МОНГОЛБАНК: Зээл нь хэвийнээс бусад ангилалд орсон 50 мянга гаруй иргэн, ААН-ийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд харагдуулахгүй

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ковид-19 цар тахлын улмаас эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд орж, авсан зээл нь хэвийнээс бусад ангилалд орсон 50 мянга гаруй иргэн, ААН-ийн мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд харагдуулахгүй байх тохируулгыг хийлээ.

Үүнээс гадна, цаашид Монголбанкны Зээлийн мэдээллийн санд үүрэн холбооны үйлчилгээ, үүрэн холбооны оператор компаниудын гурвалсан үйлчилгээний (IPTV, интернэт, суурин утас) төлбөрийн мэдээлэл нийлүүлэхийг зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН