УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг ажлаас нь чөлөөлөх эсэх болон Ашигт малтмалын нөөц ашигласан тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан. Харин ашигт малтмалын нөөц ашигласан тухай хуулийн төсөл хэлэлцэх нь хойшлогдож, хуралдаанаар СЗХ-ны дарга С.Даваасүрэнг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, байнгын хорооны гишүүдийн 61.5 хувиар дэмжсэн. Үүний дараа мөн Монголбанкны ерөнхийлөгчийг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж олонхийн саналаар чөлөөллөө.