Нүүр хуудасМэдээМонголыг төлөөлөн анх удаа REGINA коллекц Италийн загварын шоунд оролцлоо

Монголыг төлөөлөн анх удаа REGINA коллекц Италийн загварын шоунд оролцлоо

Үндэсний үйлдвэрлэгч “Ханбогд кашимер” компани дэлхийн загварын ертөнцийн төв болох Итали улсын Милан хотод зохион байгуулагдсан “Emerging Talents Milan” 2022 загварын томоохон шоу арга хэмжээнд анх удаа Монгол Улсаа төлөөлөн REGINA (Итали хэл дээрх Хатан хаан) нэртэй цоо шинэ коллекцоороо оролцлоо. 

REGINA цувралаар Монгол хатдын хувцас эдлэлийн баян тансаг загвар, хээ угалз, ховор нандин чимэг зүүлтийг орчин цагийн контемпорари урсгалтай хоршуулан эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, эрхэмсэг байдлыг феминист хэлбэрээр илэрхийлэхээр зорьжээ.

Тус цуглуулга дээр Итали улсын мэргэжлийн дизайнерын багтай хамтарч ажилласан бөгөөд ирэх улирлын загварын чиг хандлага төдийгүй одоогийн хэрэглэгчдийн зан төлөв дээр тогтож судалгаа хийсний үндсэн дээр Монголын өв соёлыг минимализм, феминизмийн чиг хандлагатай хоршуулан дээд зэргийн цэвэр Монгол ноолуур болон торгомсог ноолуураар төрөл бүрийн сүлжээс ашиглан дахин давтагдашгүй үнэ цэнийг бүтээсэн байна. 

Harpers Bazaar, Woman Madame Figaro, Fashion Magazine зэрэг олон улсын алдартай загварын сэтгүүлүүд “Ханбогд кашимер” компанийг онцолж, улсаа төлөөлөн оролцсон үндэсний үйлдвэрлэгчийн амжилтыг тодотголоо. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН