Нүүр хуудасМэдээМонголын дугуйчид Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Монголын дугуйчид Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Дугуйн спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тажикстаны нийслэл Душанбе хотноо өнөөдөр багийн цуваа гараатай уралдаанаар эхэлсэн.

Энэ уралдаанаас манай дугуйчид мөнгөн медаль хүртлээ. Тэмцээнд Ирак, Энэтхэг, Индонези, Иран, Узбекстан, Монгол, Казахстан гэсэн долоон баг оролцсоноос Казахстан түрүүлж, манай баг тамирчид удаалжээ. Монголын дугуйн холбооны дэргэдэх шигшээ багийг төлөөлж ОУХМ С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал нар уралдсан юм. Тамирчид 1991 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэнээс хойш тивийн тэмцээнээс багийн төрөлд мөнгөн медаль аваагүй байсан учир ийнхүү бас нэгэн түүхэн үйл явдал боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН