Монгол Улсын Гавьяат тамирчин, Паралимпын аварга Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар олгохоор болжээ. Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооноос “Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо. Пауэрлифтинг мандтугай” хэмээн баяр хүргэж цахим хуудаснаа мэдээлсэн байна. Түүнд маргааш 14:00 цагаас Хөдөлмөрийн баатар цолыг нь олгох юм байна.
Э.Содномпилжээ нь “Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд 245 кг өргөж, алтан медаль хүртсэн юм.