Нүүр хуудасМэдээ“Мөнгөн мод 2025" наадмын бүртгэл үргэлжилж байна

“Мөнгөн мод 2025″ наадмын бүртгэл үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээн туурвих үйл ажиллагаа, бүтээлч санал санаачилгыг дэмжих, шилдэг бүтээл, уран бүтээлчийг тодруулан алдаршуулах зорилгоор соёл, урлагийн салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Мөнгөн мод 2025” наадамд нэр дэвшихийг урьж байна.

Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам, шилдэг уран бүтээл шалгаруулах үйл ажиллагааны удирдамж, нэр дэвших маягт татах линкийг та бүхэн доорх линкээр дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

https://shorturl.at/GXY8d

Материал хүлээн авах хугацаа: 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

Материал хүлээн авах хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Амарын гудамж, Соёлын төв өргөөний Г корпус, 6 давхар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар мөн mungunmod@gmail.com цахим хаягаар материалаа ирүүлэх боломжтой.

Холбогдох утасны дугаар: 99706000, 88836688

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН