Нүүр хуудасМэдээН.Түвшинбаяр хохирогчийн талд 2 үл хөдлөх хөрөнгөө нөхөн төлбөр болгон өгөхөөр боллоо

Н.Түвшинбаяр хохирогчийн талд 2 үл хөдлөх хөрөнгөө нөхөн төлбөр болгон өгөхөөр боллоо

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ. Хурлын эхэнд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров хэлэхдээ хохирогчийн талд өмнө нь нөхөн төлсөн төлбөр дээр нэмж 363 сая төгрөг олгосон.

Мөн Н.Түвшинбаярын гэр бүлийн шууд захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг хохирогчийн талд дахин нөхөн төлбөр болгон шилжүүлэн өгөхөө шүүхийн өмнө илэрхийлж байна гэдгийг хэллээ.

Өмгөөлөгч нарын зүгээс шүүх хурлыг хаалттай горимд шилжүүлэх санал гаргасан ч шүүх бүрэлдэхүүн энэ саналыг хүлээн авсангүй, хуралдааныг нээлттэй явуулахаар болж байна.

Олимпын аварга Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10-р зүйлийн 1-ийн 2 дахь хэсэгт зааснаар ял төлөвлөсөн. Энэ зүйлд бусдыг санаатай алах, олон хүний амь нас эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, эрхэлж буй албан тушаалтай нь холбогдуулж гэх зэргээр хүндрүүлдэг байна. Хэрвээ энэ зүйл ангиар буруутай гэж үзвэл 12-оос 20 жил эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэх юм.

Харин Н.Түвшинбаярын өмгөөлөгч хүндрүүлэн үзсэнтэй санал нийлэхгүй гэдгээ илэрхийллээ. Шинжээчийн дүгнэлт болон бусад эд мөрийн баримтаар хүндрүүлэн үзэх шаардлагагүй гэдэг байр сууринаас мэтгэлцэнэ гэдгээ хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН