Нүүр хуудасМэдээН.Учрал ЗГХЭГ-ын дарга: Хотын хууль давсан бүртгэлүүд цуцлагдаж бизнес эрхлэгчдэд ээлтэй орчин...

Н.Учрал ЗГХЭГ-ын дарга: Хотын хууль давсан бүртгэлүүд цуцлагдаж бизнес эрхлэгчдэд ээлтэй орчин бүрдлээ

Хотын хууль давсан бүртгэлүүд цуцлагдаж бизнес эрхлэгчдэд ээлтэй орчин бүрдлээ. Тодруулбал,

  • Худалдаа, үйлчилгээ
  • Хоол үйлдвэрлэл
  • Ахуйн үйлчилгээ
  • Зочлох үйлчилгээ
  • Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ
  • Авто үйлчилгээ
  • Тоглоомын төвийн үйлчилгээ
  • Соёл урлагийн үйлчилгээ зэрэг чиглэлийн 145 төрлийн үйл ажиллагааг эрхлэхэд “БҮРТГЭЛ” нэртэй “ЗӨВШӨӨРӨЛ” авдаг байдлыг зогсоолоо.

Төр өөрт байгаа мэдээллээ ждү, бизнес эрхлэгч, ААН-ээс шаарддаг, ийш тийш явуулж цаасан материал шаардаж хүнд суртал үүсгэдэг байдлыг халлаа.

Иргэн, аж ахуйн нэгжийг хаана, хэдэн цагт ямар үйлчилгээ эрхлэхийг заадаг дүүрэг бүрийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийг татан буулгалаа. Зөвхөн тухайн дүүргийн хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэстэй холбогдож, асуудлаа шийдвэрлүүлнэ.

Бизнес эрхлэгчдээс шаарддаг 8 төрлийн материалыг 4 болгож цахимжууллаа.

Үр дүнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй иргэд заавал дарга, мэргэжилтний гарын үсэг хүлээж, цаг алдахгүй.

Эрүүл ахуйн шаардлага хангасан бол www.ulaanbaatar.mn хаягаар зочилж үйл ажиллагаагаа эхлүүлэхээ мэдэгдэж, цахимаар материалуудаа илгээхэд хангалттай.

Таны мэдэгдлийг Нийслэлээс 2 хоногийн дотор хянаж, хүлээн авна.

“Зөвшөөрлийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангуулж, манлайлан ажиллаж буй Нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга, төлөөлөгч, удирдлагуудад талархал илэрхийлье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН