Нүүр хуудасМэдээНаадмын талбайд худалдаа эрхлэлтийн зөвшөөрөлтэй 300 гаруй ААН ажиллана

Наадмын талбайд худалдаа эрхлэлтийн зөвшөөрөлтэй 300 гаруй ААН ажиллана

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын худалдаа эрхлэлтийн зөвшөөрөлтэй 310 гаруй аж ахуйн нэгж ажиллахаар болжээ. Худалдаа эрхлэлтийн зөвшөөрөл авах аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг 2022 оны 6 дугаар сарын 29-өөс 7 дугаар сарын 1-ний хооронд цахимаар авч, 1100 орчим аж ахуйн нэгж хүсэлтээ ирүүлсэн байна. Наадмын талбайг тохижуулснаар зай талбай багассан учир Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд нийт 310 гаруй аж ахуйн нэгж наадмын өдрүүдэд ажиллахаар болжээ. Үүний дагуу дүүргүүд хуваарилалтаа хийж энэ сарын 5-аас аж ахуйн нэгжүүдэд сургалт, зөвлөгөө өгч зөвлөмж тараасан байна.

Улмаар 10-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбайд хуваарилалтын дагуу аж ахуйн нэгжүүд асраа байршуулан худалдаа эрхлэх талбайгаа хүлээж авах юм. Наадмын үеэр мэргэжлийн хяналтын газрын байцаагчид болон цагдаагийн албан хаагчид уламжлал ёсоор хяналт тавьж ажиллана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН