Нүүр хуудасМэдээ"Намрын хит-2025" тоглолт 11-р сарын 13-нд ганцхан удаа Монгол бөхийн өргөөнд тоглоно

“Намрын хит-2025” тоглолт 11-р сарын 13-нд ганцхан удаа Монгол бөхийн өргөөнд тоглоно


Үндэсний өв соёл хөгжил дэвшлийг эрхэмлэгч Өлзий телевизээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын Хит – 2025” нийтийн дуучдын нэгдсэн тоглолт 11-р сарын 13-нд Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа зохион байгуулна.

Нийтийн дуучдын шилдгийн шилдэг бүтээлүүдийг нэгэн тайзнаа эгшиглүүлдэг намрын хит тоглолтын үеэр уран бүтээлчид өөрсдийн хит бүтээлүүдийг сонсогч түмэндээ хүргэдэг. Тэр ч утгаараа “Намрын Хит – 2025” тоглолтод шилдгийн шилдэг уран бүтээлүүд эгшиглэж, үзэгч таны мэлмий сонорыг баясгах юм.

Хамгийн олон дуучидтай, олон хит дуутай, хамгийн том тоглолтоо 10 жилийн туршид нийтийн дуучидтайгаа нягт хамтран амжилттай зохион байгуулсаар ирсэн. Өөрийн үзэгчдээ хэдийнэ бэлдсэн уран бүтээлчид маань энэ удаагийн тоглолтод мөн адил олон сайхан хит бүтээлүүдээ толилуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

“Намрын Хит-2025″ тоглолтод Ардын жүжигчин С.Батсүх, Ардын жүжигчин С.Ганзориг, МУГЖ У.Далантай, Б.Батболд, Э.Бүрнээбаяр, Ч.Амаржаргал, СТА П.Жимсээ, Чулуунчимэг, Мөнгөншагай, Нарантуяа, Даваадалай, Бохьшарга, ҮУИТ-ын гоцлол дуучин Б.Бямбадорж, Т.Баянжаргал, хос дуучид Д.Амарсайхан Ж.Солонго, А.Анхбаяр Б.Чанцалдулам нарын олон уран бүтээлчид оролцоно. Тоглолт 2025 оны 11 дугаар сарын 13-ний өдөр 19:00 цагт Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа зохион байгуулна. Тоглолтын тасалбарыг Ticket.mn болон Монгол бөхийн өргөөний билетийн касснаас худалдан авах боломжтой бөгөөд 9494-1909, 8064 -1909 утасаар холбогдон хүргүүлэн авах боломжтой.

ТОГЛОЛТЫН ТАСАЛБАРЫГ TICKET.MN БОЛОН МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨНИЙ БИЛЕТИЙН КАССНААС ХУДАЛДАН АВАХ БОЛОМЖТОЙ

ХҮРГЭЛТИЙН УТАС: 9494-1909, 8064 -1909

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН