Нүүр хуудасМэдээНАОБТГ: “Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, заавар зөвлөгөө хийх сургалт” зохион байгуулагдаа

НАОБТГ: “Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, заавар зөвлөгөө хийх сургалт” зохион байгуулагдаа

Цаг агаар дулаарч байгаатай холбоотой гэр байшингийн гадна дотно агаарын температурын зөрүү багасч яндангийн таталт муудсанаас айл өрхүүд угаарын эрсдэлд өртөх, эрүүл мэнд амь насаараа хохирох эрсдэл үүсдэг.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Таван Толгой Түлш ХХК-тай хамтран өнөөдөр (2023.03.15) гэр хорооллын сургуулиудын нийгмийн ажилтнуудаар дамжуулан хүүхэд, гэр бүлд нөлөөлөх зорилготойгоор “Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгөх” сургалт зохион байгууллаа.

Сургалтад Нийслэлийн гэр хорооллын сургуулийн 50 гаруй нийгмийн ажилтнууд хамрагдаж, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Таван толгой түлш” ХХК-ийн хамтарсан ажлын хэсэг мэдээлэл зөвлөгөө өгч оролцлоо.

Цаг агаар дулаарч, угаартах эрсдэл үүсч байгаа тул:

– Яндангаа хөөлөх

– Пийшин зуухныхаа битүүмжийг шалгаж, янзлах, зай завсрыг битүүлэх

– Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн зайг сольж хэвийн ажиллагааг хангах

– Яндангаа авч өрхөө бүтээхгүй байх

– Яндангийн сойлтыг хаахгүй байх

– Үнсний савыг тогтмол цэвэрлэх

– Галлагааг хийхдээ түлшийг хэт дүүргэхгүй байх зэрэг энгийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн хайртай гэр бүлээ хамгаалахыг зөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН