Өчигдөр буюу 3 сарын 19-нд Казах түмний “Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болж, Увс аймгийн Давст сумын харьяат, улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын харцага Ц.Бямба-Отгон үзүүрлэлээ.
Барилдааны их шөвөгт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин О.Түмэн нар, шөвгийн наймд улсын гарди Ө.Бат-Орших, улсын харцага Н.Золбоо, улсын начин Б.Сангисүрэн, Д.Хүдэрбулга нар үлдсэн юм.