Нүүр хуудасМэдээНЖДҮҮДТ: “Сэлбэ дэд төв орон сууцжуулах төсөл”-ийн гүйцэтгэгч компаниуд 250 гаруй нээлттэй...

НЖДҮҮДТ: “Сэлбэ дэд төв орон сууцжуулах төсөл”-ийн гүйцэтгэгч компаниуд 250 гаруй нээлттэй ажлын байрыг зарлажээ

Нийслэлийн төвлөрлийг сааруулах, иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилготой “Сэлбэ дэд төв орон сууцжуулах төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Төслийн ерөнхий болон туслан гүйцэтгэгч компаниуд нэгдэж, бүтээн байгуулалтад оролцож, барилгын салбарт ажиллах хүсэлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангах НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ НЭГДСЭН өдөрлөг болж байна.

Тус өдөрлөгийг өнөөдөр /2026.03.13/ “Нийслэлийн Жижиг дунд үйдлвэр үйлчилгээг дэмжих төв” НӨҮГазрын байранд зохион байгуулж байна.

Өдөрлөгийн арга хэмжээнд төслийн гүйцэтгэгч найман компани барилга, инженерчлэл, техникийн болон туслах ажил үйлчилгээний чиглэлээр 250 нээлттэй ажлын байрыг зарлаж, ажил хайгч иргэдийг хүлээн авч уулзлаа.

Орчин үеийн стандартын дагуу сүндэрлэх “Сэлбэ хот”-ын бүтээн байгуулалтад мэргэшсэн болон туслах ажилчдыг татан оролцуулах, ажил олгогч гүйцэтгэгч компаниуд болон ажил хайгч иргэдийг нэг цэгт уулзуулах нь энэ үйл ажиллагааны зорилго юм.

Өнөөдөр 11.00 цагийн байдлаар 500 гаруй иргэдэд үйлчиллээ.

“Сэлбэ дэд төв орон сууцжуулах төсөл” нь зөвхөн орон сууцны хороолол бус, иргэдийн хэрэгцээг 20 минутын зайд хангасан орчин үеийн хотын шийдлийг цогцлоож буйгаараа онцлог юм.

Энэхүү томоохон бүтээн байгуулалтад гүйцэтгэгч компаниудын нэг хэсэг болж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахыг хүссэн инженер, техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажилчид болон туслах ажил хайж буй иргэдийг өнөөдрийн өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: Утас: 88030478 Имэйл: solongo.j@selbecity.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН