Энэ удаагийн чуулган БНХАУ-ын Бээжин хотод албан ёсоор эхэллээ. Монгол, Герман, Хятад, Камбож, Вьетнам зэрэг улс орнуудын ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүд нэг дор цуглаж, туршлага солилцож байна.
Энэхүү арга хэмжээнд хоёр дахь жилдээ Нийслэлийн Жижиг Дунд Үйлдвэрлэл Үйлчилгээг Дэмжих Төвийн дарга Д.Ундармаа эх орноо төлөөлөн оролцож байна. Семинарт Монгол, Герман, Хятад, Камбож, Вьетнам улсын ЖДҮ эрхлэгчдийн төлөөллүүд цуглаж, бизнес эрхлэлтийн орчин болон эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байна





