Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: 108 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа

НИЙСЛЭЛ: 108 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд 240 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Тус цэцэрлэг нь тэнхлэгээрээ 47.0м x 24.0м хэмжээтэй, хагас зоорьтой, 2 давхар, нийт 2857 м.кв талбай бүхий барилга юм. Түүнчлэн бүлгийн өрөө, чийрэгжүүлэх болон дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Тус ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Арвин өргөө констракшн” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН