Нийслэлийн хэмжээнд 8 дугаар сарын 20-ны өдрийн 15:00 цагийн байдлаар үер усны холбогдолтой нийт 12 дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна. Үүнээс 5 байршилд онцгой байдал болон мэргэжлийн байгууллагуудын нийт 14 ажилтан, алба хаагч, 4 автомашин, 2 ус зайлуулах насосоор ус соруулан ажиллаж байна.