Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: 3x3 сагсан бөмбөгийн “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээн зургаадугаар сарын 6, 7-ны...

НИЙСЛЭЛ: 3×3 сагсан бөмбөгийн “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээн зургаадугаар сарын 6, 7-ны өдрүүдэд болно

НЗДТГ, Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбоо хамтран Улаанбаатарын Урбан фестивалийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээнийг зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж буй. “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээнийг зургаадугаар сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд тус тэмцээнд оролцох Монгол Улсын үндсэн шигшээ багийн хэсгийн тоглолтуудын хуваарийг танилцуулж байна.

Харин зургаадугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Монгол Улсад түүхэндээ анх удаа 3×3 сагсан бөмбөгийн мэргэжлийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Дэлхийн их дуулга тэмцээн нь “Улаанбаатар дэлхийн их дуулга” нэртэйгээр зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээнд дэлхийн чансааны эхний арван байр дотор эрэмбэлэгддэг дэлхийн шилдэг мэргэжлийн багууд болох Серби улсын “ҮБ”, АНУ-ын “Майами”, Нидерланд улсын “Амстердам”, Литва улсын “Раудондварис” баг болон Монгол улсын “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар”, “Завхан Сайнскор” тэргүүтэй 12 баг өрсөлдөнө.

Ташрамд, Улаанбаатарын Урбан фестивалийн үеэр Урбан спортын арван төрлийг танилцуулах өдөрлөг болохын зэрэгцээ хоолны өдөрлөг болно. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН