Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул “Автомашингүй өдөр” арга хэмжээг цуцаллаа. Уг арга хэмжээтэй холбоотойгоор хаасан авто замуудын хөдөлгөөнийг 12:00 цагт нээж байна. Харин төв талбайд зохион байгуулж буй тоглолт, эрүүл мэндийн үзлэг зөвлөгөөн, спортын тэмцээн уралдаан хэвийн үргэлжилнэ. Энэ талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.

НЗД-ын орлогч А.Амартүвшин ““Автомашингүй өдөр” арга хэмжээг жил бүрийн есдүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулдаг уламжлалтай. Цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн өдрүүдэд өгсөн мэдээллээр бороо өглөөний 09:30 цаг хүртэл орох төлөвтэй байсан боловч өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжлэн орох төлөвтэй болж, цаг уурын төлөв өөрчлөгдсөн. Тиймээс үргэлжлэн орох бороотой холбоотойгоор “Автомашингүй өдөр” арга хэмжээг цуцалж, авто замын хөдөлгөөнийг 12:00 цагт нээж байна. Гэхдээ төв талбайд зохион байгуулж буй тоглолт, эрүүл мэндийн үзлэг зөвлөгөөн, спортын тэмцээн уралдаан хэвийн үргэлжилнэ” гэв.
Ташрамд, нийслэлд тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр сондгой цифрээр төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.




