Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд 4,776 МВт...

НИЙСЛЭЛ: Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд 4,776 МВт эрчим хүч нийлүүлээд байна

Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутагт байрлах 50мвт хүчин чадалтай 200мвт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын станц энэ сарын 5-ны өдрөөс эхлэн төвийн бүсийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар тус станц төвийн системд 4,776 МВт эрчим хүч нийлүүлээд байна. Ингэснээр өдөрт дунджаар 25.000 айл өрхийг оргил ачааллын үед цахилгааны хязгаарлалтаас сэргийлж байна. Өөрөөр хэлбэл таван аймгийн цахилгааны хэрэглээг хангах хэмжээний эрчим хүч нийлүүлж байна гэсэн үг юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН